Дуучин, жүжигчин Селена Гомес загварын өлгий нутаг гэгддэг Парист хүрэлцэн иржээ. Alexander Wang брэндийн богино хүрэм ($795), өндөр суудалтай өргөн өмд ($595), Marc Jacobs брэндийн хар корсет ($325) өмссөн тэрээр өмнөхөөсөө тэс өөр харагдаж байгааг загвар сонирхогчид онцолсон байна.
Тэрээр саяхан стилистээ сольсон. Өмнө нь илүү тав тухтай, чөлөөт стилиэр хувцасладаг байсан Селена Гомес сүүлийн үед эмэгтэйлэг байдлаа тодотгосон хувцас хэрэглэл түлхүү хэрэглэх болжээ.
Селена аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжлэх Парисын загварын долоо хоногт оролцохоор ирсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч шүтэн бишрэгчид нь түүнийг загварын шоуны хамгийн урд талыг эгнээнээс харна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
S AWI80955877
Эргэж хэзээ ч хуучин шигээ болохгүй нээ, эрүүл л байвал яахав дээ