Богино хугацаанд Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчин болж чадсан жүжигчин Хан Су Хи шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг чилээж эхэлжээ. Саяхан уруулан болон доод зовхиныхоо ойролцоо персинг хийлгэсэн түүнийг сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтөд орсон байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа аж.
Түүнийг "Mask Girl" кинонд дүр бүтээсэн дуучин, жүжигчин Нанатай харьцуулах нь бий. Нана карьерийнхээ оргил үед биеэ шивээсээр дүүргэж байсан нэгэн. Сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон тэрээр шивээс хийлгэх замаар өөрийгөө илэрхийлж байсан бөгөөд энэхүү асуудлаасаа ангижрах явцдаа шивээснүүдээ арилгуулж эхэлсэн байна.
Жүжигчин Хан Су Хигийн хувьд энэ маягаар шинэ зүйлс туршиж үзэх нь сонирхолтой санагддаг гэжээ. Дебют хийхээсээ өмнө шивээсээр гангарч, чөлөөт байдлыг эрхэмлэдэг нэгэн гэдгээ зарлан тунхаглаж байсан Хан Су Хи шаардлагатай бол персингээ авна гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )