АНУ-д өмнө нь хэрэглэж байгаагүй аргаар цаазын ял гүйцэтгэхийг зөвшөөрөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

АНУ-ын Алабама мужийг дээд шүүх азотын хий ашиглан цаазын ял гүйцэтгэх зөвшөөрөл олгожээ. Ийм аргыг хэрэглэж байсан практик өмнө нь АНУ-д байгаагүй гэж “Fox News” тодруулсан байна.

Алабама мужийн дээд шүүх 58 настай хэрэгтэн Кеннет Смитэд оноосон цаазын ялыг гүйцэтгэх зөвшөөрөл өгчээ. Тэрбээр 1988 онд захиалгаар нэгэн эмэгтэйг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсжээ. Тус мужийн прокурорын мэдээлснээр, Смит хамтрагчийн хамтаар Элизабет Сеннет гэгч эмэгтэйг хөнөөснийхөө төлөө тус бүр нэг мянган ам.доллар авсан байна. Захиалагч нь эмэгтэйн нөхөр байжээ. Номлогч хийдэг нөхөр нь өрөнд орсон тул даатгалын мөнгийг нь авахын тулд жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Смитийн хамтрагч нь 2010 онд цаазлуулжээ.

Өнгөрсөн жил Алабама мужийн засан хүмүүжүүлэх газрын департамент Смитэд оноосон цаазын ялыг гүйцэтгэхийг хойшлуулжээ. Учир нь тухайн үед эмч нар судсыг нь олоогүй тул “үхлийн тариа” хийж чадаагүй байна.

АНУ-ын гурван мужид азотын хийн тусламжтай цаазын ял гүйцэтгэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг хэдий ч практикт нэг ч удаагүй хэрэглэж байгаагүй аж. Хэрэгтэн азотын хийгээр амьсгалахад хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар үхэлд хүрдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.160) 2023 оны 11 сарын 06

Ардчилал төгс хөгжсөн анусайхан юм

0  |  0
Эл(66.181.187.73) 2023 оны 11 сарын 05

Манайд хэрэгжүүлмээр туршлага байна

1  |  0
Top