Домогт “The Beatles” хамтлагийн сүүлчийн дуу гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

“The Beatles” хамтлагийн “Now and Then” дууг олон нийтэд цацлаа. Энэ бүтээлийг Жон Леннон дуулжээ. Дууг бүтээхэд тус хамтлагийн бүх гишүүн оролцсон байна.

“Now and Then” дууг Жон Леннон 1970-аад оны үед зохиожээ. 1994 онд түүний бэлэвсэн эхнэр Йоко Оно дууны демо хувилбарыг Пол Маккартнид өгчээ. Тухайн үед “The Beatles” хамтлагийнхан бичлэгийг гүйцээх гэж оролдсон ч техникийн боломж хязгаарлагдмал байсан тул чадаагүй байна. Чанар муутай хуурцагт бичигдсэн бичлэгийг хиймэл оюун ухааны тусламжтай сэргээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top