БНАСАУ-ын хүч нэмэгдэж буй нь ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ зорилготой гэв

2024 оны 01 сарын 16

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын хүч нэмэгдэж буй нь зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой болохоос албадан нэгтгэхийн тулд биш гэдгийг хэллээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд өгүүлснээр, БНАСАУ-ын удирдагчийн ярьснаар тус улс Өмнөд Солонгостой нэгдэх нь боломжгүй аж.

Ким Жон Ун мөн “Хойд Солонгос дайныг хүсэхгүй байна. Гэхдээ түүнээс зайлсхийхгүй” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Өмнөдийн талаас 0.001 мм-ээр нэвтэрсэн ч дайнд өдөөн хатгасан гэж үзнэ” гэжээ. Ким Жон Ун түүнчлэн Үндсэн хуульд Өмнөд Солонгосыг дайсан гэж заахыг уриалсан билээ. Үүний шалтгаан нь Сөүл БНАСАУ-ын дэглэмийг унагах хүсэлтэй байгаагаас болсон гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top