НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрданыг үг хэлэх үеэр арабын орнуудын төлөөлөгчид хурлыг орхин гарчээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ойрх Дорнодын асуудлаар сайд нарын түвшний хуралдаан зохион байгуулсан билээ. Хуралдаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэлсний дараа Палестины гадаад хэргийн сайд Рияд аль-Малики байр сууриа илэрхийлсэн байна. Түүний дараа Израилаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Гилад Эрданыг үг хэлэх үеэр арабын орнуудын дипломатууд хурлыг орхин гарч, үгээ дуусгасных нь дараа эргэн орж ирсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Amerkiin bugus doloogch Evree pashistuud yi olon hyyhde emegteichyyd uvgud hugshudiig hayadhaa zogsoo.