БНСУ-ын Засгийн газар иргэдээсээ шарсан шүдний чигчлүүр идэхгүй байхыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 26

БНСУ-ын Хүнсний яам ард иргэддээ хандан цардуулаар хийсэн шүдний чигчлүүрийг шарж, идэхгүй байхыг хүсжээ.

Ийм төрлийн шүдний чигчлүүр шарахад шарсан төмсийг санагдуулам хэлбэртэй болдог байна. Олон нийтийн сүлжээгээр цардуулаар хийсэн шүдний чигчлүүрийг шарж, амтлагчаар амтлан идэж байгаа дүрс бичлэг олон мянган лайк авч, TikTok болон Instagram-аар түгжээ. БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам цардуулаар хийсэн шүдний чигчлүүрийг хүнсэнд хэрэглэх нь аюулгүй эсэхийг судлаагүй байгаа тул идэхгүй байхыг хүсжээ.

Байгальд хурдан задарч, байгаль орчинд ээлтэй байх зорилгоор сүүлийн үед шүдний чигчлүүрийг чихэрлэг төмс эсвэл эрдэнэ шишийн цардуулаар хүнсний будгаар өнгө оруулж үйлдвэрлэдэг болжээ. БНСУ-д буюу хачин жигтэй хоол эсвэл их хэмжээний хоол идэж буй дүрс бичлэгийг “Mukbang” гэдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top