Өмнөд Суданд халдлагаар 37 хүн амиа алджээ

2024 оны 02 сарын 05

Өмнөд Суданы газрын тосоор баялаг нутаг болох Абьей руу халдлага хийж, 37 хүн амиа алджээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр 36 хүн гэмтэж бэртсэн байна.

Халдлага үйлдэгчид үүнээс гадна 1000 орчим толгой мал хулгайлжээ. Маргаантай газар нутаг Абьейд долоо хоногийн өмнө мөн халдлага болж, 50 гаруй хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд НҮБ-ын энхийг сахиулагчид байсан билээ. Зэвсэглэсэн этгээдүүд тосгоны иргэд рүү халдах үеэр 64 хүн шархаджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top