Хятад, АНУ, Европын палеонтологичдын хамтарсан баг 250 сая жилийн өмнө амьдарч байсан диноцефалозавр буюу далайн урт хүзүүт гүрвэлийн чулуужсан араг яс олжээ. Могой дүрст эртний эл “мангас” дорнын лууг санагдуулдаг гэж “Earth and Environmental Science: Transactions of the Royal Society of Edinburgh” сэтгүүлд онцолжээ.
Эртний олдворыг Хятадын Гуанжоу мужийн Гуанлинд илрүүлсэн байна. Араг ясыг цуглуулж, малтан гаргахад нийт 10 жил шаардагдсан бөгөөд малтлагын ажил дууссаны дараа эрдэмтэд эл үлэг гүрвэлийг бүрэн тогтоож чадсан байна. Жижиг нуурт амьдарч байсан Диноцефалозавр нь гурван метр урт биетэй бөгөөд 1.7 м нь хүзүү аж. Германы Штутгартын байгалийн түүхийн музейн мэргэжилтэн Штефан Шпикманы ярьснаар, далайн үлэг гүрвэлүүд хүзүү, нурууны нугасны тоогоор онцгой аж. Диноцефалозавр нь урт хүзүүт плезиозавртай гаднах төрхөөрөө төстэй ч нэг төрөл зүйлд хамаардаггүй. Учир нь Плезиозавр 40 сая жилийн дараа бий болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Awesome