МАН-аас нэр дэвшигчид “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчидтай уулзалт хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, албан хаагчидтайгаа уулзалт хийлээ.

Энэ үеэр нэр дэвшигч Дамбын Батлут: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2016 онд улсын төсөвт 170 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол 2023 онд 2 их наядыг татан төвлөрүүлж түүхэн амжилт тогтоосон. Энэ мөнгөөр хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмж тараагддаг. Эх орноо зүрхэндээ тээж, нуруундаа үүрч яваа “Уурхайчид”-аараа би бахархаж явдаг. МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт Хойд бүс Орхон аймгийг хүнд үйлдвэрийн хөгжлийн төв болгож 4 том үйлдвэр бүхий “Аж үйлдвэрийн парк”-ийг байгуулахаар тусгасан. Үүний урьтал нөхцөл “Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийг батлахад онцгой анхаарч, дэмжлэг авч чадсаны үр дүн гарч байгаад байртай байна” гэлээ.

 

Top