Дэлхий дээр хүмүүсээс гадна төрөл нэгтнүүдээ аврахын тулд мэс засал хийдэг төрөл зүйл байдаг болохыг Швейцарын Лозаны их сургуулийн судлаачид тогтоожээ. Тэд бол шоргоолж.
Ажиглалтын явцад судлаачдын баг Camponotus floridanus шоргоолжнууд бусдынхаа хөлийн шархыг цэвэрлэж эсвэл тайрах замаар эмчилдэг болохыг тогтоожээ. Нэг жилийн өмнө тус баг Африкийн Megaponera analis шоргоолж бусдынхаа халдварыг өөрсдийнх нь булчирхайгаас ялгардаг ариутгагч бодисын тусламжтай эмчилдэг болохыг мөн баталж байв.
Camponotus floridanus шоргоолжинд ийм төрлийн булчирхай байдаггүй тул эрдэмтэд шарх, гэмтэл авсан төрөл нэгтнүүдээ хэрхэн эмчилдэг болохыг олж мэдэхээр шийдсэн байна. Ажиглалтаар энэ төрлийн шоргоолжнууд гэмтэл, шархыг эрүүгээрээ цэвэрлэж, шаардлагатай тохиолдолд гэмтсэн хөлийг тас хаздаг байна. Энэхүү эмчилгээний ачаар “өвчтөн”-ий амьд үлдэх магадлал 75-95 хувь нэмэгддэг байна. Шоргоолжнууд шархыг оношлон, халдвар авсан эсэхийг тодорхойлж, тохиромжтой эмчилгээ хийх чадвартай. Тэдний эл анагаахын систем зөвхөн хүнийхтэй өрсөлдөх чадалтай гэж судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл ( 5 )
88 050010 tsagiin 80k
лаадымбншдэ эдр чинь
Eh surwaljiin link n bnu?
Гал2
SubhanAllah