Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар ЭХЭЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2024.07.04/ орон даяар, Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт эхэллээ.

Энэхүү шалгалтад 2024 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд энэ удаагийн шалгалтад нийт 35 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.

Шалгалт дөрвөн өдөр үргэлжлэх ба өнөөдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлж, долоодугаар сарын 7-ны өдөр Физик, Монгол хэлний хичээлээр дуусна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top