Норвегийн “Лууны нүд”-ний нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 13

 

Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд “Лууны нүд” гэгддэг домгийн амьтны нүдтэй гайхалтай адил байгалийн өвөрмөц тогтцын гарал үүслийг тайлбарлажээ.

Байгалийн энэхүү тогтоц сүүлчийн Мөстлөгийн үед буюу 20 мянган жилийн өмнө бий болж, 16 мянга орчим жилийн өмнө газрын гадаргуу дээр гарч иржээ. Фенноскандинавын мөсөн бүрхүүл болох супер мөсөн гол Скандинавыг бүхэлд бүрхэж байжээ. Газрын гадаргуу мөстсөний улмаас мөсөн бүрхүүлийн доор чулуулаг, хөрсний эвдрэл явагдаж, улмаар бүх төрлийн геологийн тогтоц үүсдэг байна. Мөсөн доор урсах хүчтэй түрлэг бүхий ус чулуулагт янз бүрийн хэлбэртэй хонхор, нүх үүсгэдэг бөгөөд эдгээрийн өргөн болон гүн нь хэдэн см-ээс хэдэн метр хүртэл байдаг аж. “Лууны нүд” маш хүчтэй усны урсгалын нөлөөнд үүссэн гэж эрдэмтэд үзэж бай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top