АНУ-д алан хядах ажиллагаа болон цөмийн гамшгаас хамгаалах зориулалт бүхий хувийн бункерийн эрэлт өсөөд байна гэж Fox News суваг дамжуулжээ.
“Atlas Survival Shelters” компанийн тэргүүн Рон Хаббардын ярьснаар, захиалга өдөр бүр орж ирж байгаа аж. Нэг бункер барих зардал 20 мянгаас нэг сая ам.доллар байдаг ба захиалагчийн хүсэлтээр нэмэлт тоноглолууд хийснээр үнэ өсдөг байна. Бункер нь цар тахал, эмх замбараагүй байдлын үеийн, алан хядах ажиллагаа, байгалийн болон цөмийн гамшгаас хамгаалах зэрэг олон төрөл байдаг аж. Ким, Хлоя Кардашьян, блогер Мистер Бистзэрэг алдартнууд тансаг зэрэглэлийн бункер захиалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АНУ-ын төрийн өдүүлж байгаа, дэлхийн өнцөг буланд үүссэн дайн дажны хариу аюулаас иргэд нь их л эмээж байгаа юм байна. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үнэн үг дээ!