АНУ-д хил дамнасан газар доорх хонгил илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

АНУ-ын Мексикстэй залгаа хилийн бүсэд хууль бус бараа тээвэрлэхэд зориулсан хамгийн урт газар доорх хонгил илрүүлсэн тухай АНУ-ын Харь тамхины тухай хуулийн хэрэглээг хянах газар мэдээлжээ.

Хонгил Мексикийн Тихуана хотоос АНУ-ын Сан Диего хот хүртэл үргэлжилдэг аж. Олон жил мөрдөн шалгасны үр дүнд АНУ-ын баруун өмнөд хилийн зурвас дагуу хууль бус хил дамнасан газар доорх хонгил илрүүллээ гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Хонгилын урт нь 1.3 км, өндөр 165 см, өргөн нь 70 орчим см гэнэ. Түүнчлэн, хонгилыг агааржуулалтын төхөөрөмж, өндөр хүчдэлийн цахилгаан утас, ус зайлуулах хоолой, ачаа зөөх жижиг тэргэнцрийн замаар тоноглож, гарцын дэргэд лифт барьсан байна.

Үүнээс өмнө 2014 онд Сан Диегод 900 метр урт газар доорх хонгилыг мөн илрүүлж байжээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top