Энэтхэгийн Дели хотын захиргааны байрны доор нууцлаг цаазын өрөө олдсон тухай орон нутгийн “Pragnews” сувгаар мэдээлжээ.
Эл өрөөг хэдхэн сарын өмнө тус барилгын дороос олдсон хонгилоос илрүүлсэн байна. Хотын захиргааны барилгыг Энэтхэгийн Британийн орлогч даргын өргөөг Калькуттагаас Делид нүүлгэсний дараа 1912 онд барьж байгуулжээ. 1913-аас 1926 онд энд Хууль тогтоох төв байгууллага байрлаж байсан түүхтэй. 1926 онд Британийн эрх баригчдын шийдвэрээр тус барилгад нүүж орсон шүүх Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг шүүж байжээ.
Делигийн хууль тогтоох байгууллагын дарга Рам Нивас Гоэлийн хэлснээр, Дели хотын түүхэн цайз болох “Red Fort”-оос явсан дээрх нууцлаг хонгилоор дамжуулан хоригдлуудыг энэ барилгад авчирдаг байжээ. Шүүх хурлын дараа хоригдлуудыг тэрхүү нууцлаг өрөөнд авчирч, цаазалдаг байсан байх магадлалтай гэж үзэж байна.
Нууцлаг өрөөг өдгөө археологичид нарийвчлан судлах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )