ФОТО | Жүжигчин Жу Се Хугийн хуримд алдартнууд чуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

 

Өмнөд Солонгосын хошин шогийн жүжигчин 42 настай Жу Се Ху энэ сарын 20-ны өдөр Сөүл хотод байхлах Шилла зочид буудалд өөрөөсөө есөн насаар дүү бүсгүйтэй гэрлэжээ. 

Түүний хуримын ёслолд А зэрэглэлийн олон алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд түүний хуримын ёслолыг жилийн эцсийн шагнал гардуулах ёслол болон энтертайнмент шагнал гардуулах ёслолтой зүйрлэжээ. 

Түүний хуримын ёслолд жүжигчин Чой Тэ Жүн, Пак Шин Хе, И Ши Ён, И Гван Сү, Рюү Жүн Ёль, Чой Жи Ү, Ча Тэ Хён, Ким Мин Жү болон дуучин G-Dragon Тэ Ян эхнэрийн хамтаар, Ким Бум Су, Super Junior хамтлагийн Ын Хёг, Хи Чоль, И Ми Жу, K.Will нар хүрэлцэн иржээ. Мөн алдарт хөтлөгчид болох Юү Жэ Сог, Ким Дун Хён, Гвах Хе, Хун Сог Жон болон алдартай загвар өмсөгч Шин Хён Жи, Бэ Жи Хён зэрэг нийт 50 гаруй А зэрэглэлийн алдартнууд хүрэлцэн ирж, баяр хүргэсэн гэх мэдээлэл байгаа ч уг тоо улам бүр өссөөр байна. 

 

 
 
 

 

 
 

 

 

 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top