"One Direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн энэ сарын 16-ны өдөр Аргентины Буэнос-Айрес хотод байрлах зочид буудлын гурван давхарын тагтан дээрээс унаж, 31 насандаа таалал төгссөн билээ.
Түүний биед хийсэн задлан шинжилгээгээр хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илэрчээ. Тухайлбал кокаин, крек болон бензодиапезин, метамфетамин, кетамин, MDMA зэрэг бодсууд илэрсэн бөгөөд талийгаач эдгээр бодисуудыг нийлүүлэн нэг дор хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийн газраас цагдаа нар хар тамхи хэрэглэхэд ашигладаг тугалган цаас болон нунтаг хэлбэрийн бодис олсон. Энэ нь олон нийтэд дэлгэгдсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж дуусах хүртэл Аргентинд байлгах талаар албаныхан мэдээлжээ. Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр түүнийг өндрөөс унасны улмаас их хэмжээний дотуур болон гадуур цус алдаж, гавлын ясны хүнд гэмтэл нь түүнийг шууд үхэлд хүргэсэн гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00