Дуучин Кристина Агилерагийн жингээ хассан нууц

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23

 

Поп од Кристина Агилера гоолиг бие галбиртайгаар эргэн иржээ. 

Сүүлийн жилүүдэд илүүдэл жинтэй тэмцэж байсан тэрээр Хэллоуины баярын уур амьсгал бүхий бариу даашинзтай зургаа нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Энэ жил 43 нас хүрч буй тэрээр өнгөрөгч тавдугаар сард жингээ хасахын тулд чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг оземпик хэмээх тариаг хэрэглэж байгаа гэх цуурхалд өртсөн. Гэсэн ч өнгөрсөн наймдугаар сард өгсөн ярилцлагадаа "Би одоо бусдын юу гэж хэлэхийг нэг их тоохоо больсон. Эдгээр зүйлс надад нөлөөлөхөө больсон. Өөрийнхөө орон зайд юуг оруулах эсэхээ хүн өөрөө шийдэх эрхтэй. Бусад хүмүүс миний тухай юу гэж бодох нь миний асуудал биш шүү дээ" хэмээн уг яриаг няцаажээ. 

Тэрээр бусад одод шиг эм бэлдмэлээр жин хасахын оронд "Rainbow Diet" буюу өнгө өнгийн жимс, хүнсний ногоо хэрэглэх замаар өдөрт 1600ккал илчлэг авах замаар жингээ хасаж эхэлжээ. Долоо хоногийн нэг өдөр цагаан, нэг өдөр ногоон, өөр нэг өдөр нь улбар шар гэх мэтээр өдөр бүр өөр өнгийн хүнс хэрэглэхийн сацуу өндөг, тахиа, сүү, бяслаг зэргийг хооллолтондоо багтаах нь уг дэглэмийн гол зарчим. 

Үүний дараа энгийн хооллолтод шилжиж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн тэрээр йог, бокс, хүндийг өргөлтөөр хичээллэх зэргээр илүү идэвхтэй, кардио дасгалууд түлхүү хийснээр ийнхүү жингээ хасаж чаджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top