Дуучин Жастин Бибер өмнө нь ажиллаж байсан менежерүүддээ хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Түүнд ажилладаг байсан менежерүүд нь буруу шийдвэр гаргасны улмаас их хэмжээний мөнгө алдсан хэмээсэн тэрээр алдсан хөрөнгийнхөө тоог одоогоор зарлаагүй байна. Түүний одоогийн менежментийн баг энэхүү асуудалд санал зөрөлдөж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. Тэд Жастин Биберийг хэсэг хугацаанд өөрийн хөрөнгөө зах замбараагүй захиран зарцуулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Жастин Биберийн хөрөнгийг одоогоор 300 сая ам.доллар хэмээн тооцоолоод буй. Үүнийхээ дийлэнхийг буюу 200 саяыг нь 2023 онд Hipgnosis Songs Capital-д өөрийн каталогаа худалдах замаар бүрдүүлсэн байна.
Тэрээр энэ оны эхээр бизнесийн менежер Лью Тэйлороо Жонни Деппийн менежер Эдуард Уайтаар сольсон бөгөөд дээрх хэрэгт нэр холбогдсон менежерүүдийнхээ нэрийг зарлахаас татгалзжээ.
Сэтгэгдэл ( 0 )