Өмнөд Солонгосын реппэр Жессигийн шүтэн бишрэгч нь түүний танилуудад зодуулсан гэх хэрэг багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Хэдийгээр Жесси шүтэн бишрэгчдээ гар хүрээгүй ч зогсоохыг оролдоогүй нь олон нийтээс шүүмжлэл хүртэх гол шалтгаан болсон. Интернэт хэрэглэгчид түүний хувийн хаяг руу олноороо үзэн ядсан сэтгэгдэл бичиж эхэлсэн бөгөөд эдгээр дунд түүнийг амиа хорлохыг шаардсан өнгө аяс бүхий сэтгэгдэл ч байжээ.
Уг сэтгэгдлийг Жесси өөрийн стори хэсэгт оруулан ингэхээ болихыг интернэт хэрэглэгчдээс хүссэн байна.
Тус улс алдаа гаргасан алдартнуудаа сэтгэл зүйн асуудалд орж, хүндэрсэн тохиолдолд амиа хорлох хүртэл нь шүүмжилдгээрээ алдартай. Гэсэн ч энэ нь хэрээс хэтэрч байгааг олон нийт шүүмжлэн, энэ мэт зүй бус үг хэллэг хэрэглэн бусдыг гутаан доромжилж байгаа этгээдүүдэд хуулийн дагуу авах арга хэмжээгээ чангатгахыг шаардаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
ANUSN80955877BOOBN XXI
Тэр зоргоор нь амиа хорлоол суужийдаг тэнэг байна гэж юу байсы,хуцах нь хуцаж л байглдээ
солонгосчууд гэж их сонин хүмүүс юм даа цэвдэг хүйтэн тэгээд олон жил боолын хөдөлмөр хийж байсан болохоор хүнийг и ялгавардаг дээрэлэхүү гэх зэрэг харагддаг монголчууд монгол хүнээрээ л байгаарай даа бид чинь тэс өөр хүмүүс шүү
Бид хөгжил дорой болохоос яг Солонгос араншинтай болж байгаагаа мэддэг ч болоосой, новш гэж...
Сэтгэлгүй муухай хүмүүс