Жүжигчин Ким Сү Ми 75 насандаа ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчдийн нэг болох Ким Сү Ми 75 насандаа таалал төгсжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр зүрхний шигдээс өвчний улмаас ийнхүү нас баржээ. 

1970 онд жүжигчний карьераа эхлүүлсэн эхлүүлсэн тэрбээр 22 жилийн турш үргэлжилсэн "Country Diaries" кинонд тоглосон нь түүнд алдар нэр авчиржээ. Түүний тоглосон алдартай кинонууд болох "Incarnation of Money", "Behind Every Star", "Granny’s Got Talent",  "Mr. Zoo: The Missing VIP" болон "Late Blossom" кинонууд өнөөг хүртэл алдартай хэвээр буй. 

Энэ оны тавдугаар сард Ким Ми Сү эрүүл мэнддээ анхаарахын тулд кино урлагаас завсарлага авч буйгаа мэдэгдсэн. Тухайн үед эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай болсон тухайгаа дурдсан бөгөөд долоодугаар сард мөн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top