Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Сун Еэ Жин Netflix-ийн шинэчлэн найруулах гэж буй "Untold Scandal" хэмээх кинонд жүжигчин Жи Чан Үгийн хамтаар тоглох гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ.
Тус киноны анхны хувилбар 2003 онд гарч байсан. Ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг кинонд Чусон гүрний үеийн түүхийг харуулдаг байна. Тухайн үедээ 3 сая гаруй үзэлт авсан тус кино насанд хүрэгчдэд зориулсан эротик сцен ихтэй байдаг аж.
Энэхүү киноны найруулагчаар "Eungyo" болон "Somebody" зэрэг насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээлүүдээрээ алдартай И Жэ Юун ажиллах гэнэ.
Интернэт хэрэглэгчид Суэ Еэ Жинийг энэ төрлийн кино бүтээлд оролцох гэж буйд нь шүүмжлэлтэй хандан, өнөөг хүртэл бүтээсэн дүр төрхөө сүйтгэх гэж буйд нь урам хугарч буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )