АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд гаднаас шууд нөлөөлөх ямар нэгэн ноцтой оролдлого тогтоогдоогүй гэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

 

Арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гаднаас шууд нөлөөлөх ямар нэгэн ноцтой оролдлого одоогоор тогтоогдоогүй гэж тус улсын Дэд бүтцийн болон цахим аюулгүй байдлыг хангах агентлагийн (CISA) дарга Жен Истерли сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Сонгуулийн хугацаанаас өмнө саналаа өгөх үеэр нийт үндэсний хэмжээнд сонгуулийн дэд бүтцэд ноцтой нөлөө үзүүлэхээргүй жижиг асуудлууд л үүсэж байсан. Улсын хэмжээнд нөлөө бүхий байр суурь эзэлдэг хэн нэгэн сонгуулийн тухай ташаа мэдээллийг хариуцлагагүйгээр тарааж байгаа нь туйлын харамсалтай байлаа. Энэ нь бидний ардчиллыг эвдэхийн зэрэгцээ гадаад дахь бидэнд дайсагнагчдын хийх ёстой ажлыг гүйцэтгэж өгч байгаа хэрэг юм” гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны харьяа тус агентлагийн удирдагч цохон тэмдэглэжээ.

Сонгуулийн өдөр болон дараа дараагийн өдрүүдэд гарч болзошгүй саатлуудад сонгуулийн хороодын ажилтнууд бэлэн байх ёстойг Истерли анхааруулсан байна. Мөн тэрээр муж улсуудын эрх баригчид батламжилснаар л сонгуулийн дүн албан ёсны болно гэж онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top