АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намаас сонгогдсон хууль тогтоогчид АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампад албан тушаалдаа ормогцоо Гринландыг худалдан авах тухай яриа хэлэлцээ эхлүүлэх боломж олгох хуулийн төслийг бэлтгэсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
Уг хуулийн төслийг “Гринландыг дахин агуу болгох хууль” хэмээн нэрлэсэн нь “Америкийг дахин агуу болгоцгооё” гэсэн Трампын гол уриатай төстэй болжээ. Хуулийн төслийг Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Энди Оглс и Диана Харшбаргер нар санаачилсан бөгөөд нэгдүгээр сарын 13-ны байдлаар 10 хууль тогтоогч түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Трамп нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа ормогцоо Данийн хаант улстай Гринландыг АНУ худалдан авах тухай яриа хэлэлцээг эхлүүлэх боломж олгох заалтыг энэхүү хуулийн төсөлд оруулсан ажээ. Түүнээс гадна Дани улстай тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд хэлэлцээр болон дагалдах бүх материалыг Трамп таван өдрийн дотор Конгрессын зохих хороодод шилжүүлэн өгөх ёстой юм байна.
Хятад болон Оросын зүгээс заналхийлэх аюулаас хамгаалахын тулд Гринланд нь АНУ-ын бүрэлдэхүүнд орох ёстой гэж Доналд Трамп нэгдүгээр сарын 7-нд мэдэгдсэн билээ. Трамп бүр 2019 онд эхний удаа ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Данийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд өөртөө засах өргөн эрхтэй Гринландыг АНУ худалдан авах боломжтой тухай ярьж байсан юм. Гринланд болон Данийн эрх баригчид уг санаа нь утгагүй зүйл гэж тэр үед ч, одоо ч мэдэгдэж байгаа билээ.
Үүнээс гадна Трамп Канадыг АНУ-ын 51 дэх муж улс болгон нэгтгэх санааг идэвхтэй дэвшүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Орос украйны газар нутгийн хэсгийг нэгтгээд авч бол байхад АНУ Гринландыг яагаад худалдаж авж болохгүй гэж, оросуудын л тогтоож байгаа жишиг ш дээ
БАС НЭГ ДАРАНГУЙЛАГЧ,ПСИХ