Агсран дүүлнэ, асгаран халгина...

2025 оны 03 сарын 26

УРЛАГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ҮЗЭГЧИД ЦУГЛАРСАН НЬ ЮУХНААС Ч БОЛОВ ХАРАГДАНА

 

Үзэгчид эрт цугларчээ. Тоглолт эхлэхээс даруй хагас цагийн өмнө гэхэд цөөнгүй хүн Драмын театрын гадаах сандлууд дээр тухлан хоорондоо хуучлах нь хуучилж, утсаа харах нь харж, зарим нь зүгээр л утаа униараасаа салсан хаврын дулаан сайхан оройн наранд ойр тойрхоныг ажиглан сууна. Тасалбар шалгаж эхлэхэд шахцалдаж бужигналгүй тайван цувран орцгоож, хувцсаа өлгүүлж, тоглолт эхэлсэн цагаас сэтгэл зүрхээрээ тайзнаа амилах бүжгийн хөдөлгөөн бүрийг шимтэн алга ташилт, уухайн дуугаар мялаах үзэгчдийг харахад манайхны соёл, урлаг, үндэсний өв соёлоо хүндэтгэх сэтгэл огтхон ч унтраагүйгээр барахгүй өмнөх хэдэн жилтэй харьцуулахад илт сэргэжээ.

Театр үзэх соёлоо алдаагүй эрхэм үзэгчдэд талархах сэтгэл энэ зуур төрж байсныг хэлэх учиртай. Чухам урлагаа гэсэн сэтгэлтэй үзэгчид цугларсан нь юухнаас ч болов харагдаж байв.

Миний дэргэд ээжтэйгээ суусан арав орчим насны охин тоглолтын турш бүжигчдийг даган эвлэгхэн нь аргагүй биелж суусныг ч онцлууштай.

Энэ бол Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын дэглэсэн бүжгүүдээс дээжилсэн “Монгол угсаатан мину” тоглолтын эхлэл байлаа.
 

 

ЗУРМАЛ ЛУУЖИН ГУТАЛТАЙ ЯА ХӨ

ЗУРГИЙН ХУАР ШИГ ӨӨШГӨӨ ЮУ ДАА ХӨ...

 

“Монгол угсаатан мину” тоглолтод Монголын 20 гаруй угсаатан, ястны бүжгээс толилуулсан бөгөөд дахин 10 гаруй ястны бүжгийг дэглэн найруулна гэдгээ алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн хүү, бас шавь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар амласан.

Тоглолт БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулга” -аар эхэлсэн нь “Монгол угсаатан мину” концертын гол цөм, утга агуулгыг зангидаж үзэгчдийг суудал дээрээс нь өндөлзүүлсэн юм.

Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар”, “Агсал”, “Ээрүүлт”, “Саальчин”, “Хатад”, “Халх”, “Адуучин” зэрэг чухам агсран дүүлж, асгаран халгих их авьяасаар бүтсэн алдарт дуут бүжгүүд ХХ зууны Монголын урлагт гэрэлтсэн тод од байсныг эргэн дурсах боломжийг энэхүү бүжиг олголоо.

Эх орны наран ургах зүг, дарьганга, үзэмчин, барга ястны бүжгүүдээс бүрдсэн “Зүүн түмэн мину” бүжгэн дуут найраглал тоглолтын эхийг мялаав.

"Уужных нь хажлага угалзтай яа хө

Унжуурга бэл нь сүйхтэй яа хө

Зурмал луужин гуталтай яа хө

Зургийн хуар шиг өөшгөө юу даа хө...” хэмээн найрал дуучид эгшиглүүлж, бүжигчдийн уяхан хөдөлгөөнд Алтан овоо гялалзаж, алдарт Ганга нуур мэлтэлзэж, хун шувууд ус цалгиулан дэвж, Шилийн богд сүүмэлзэж үзэгдэв ээ. Буриад дууны цоглог хэм түүнийг залгуулж идэрхэн хөвүүд, туяхан охид ёохор хатирч наадав.
 

 

ИКЭЛ ХУУРАНДАА БИЙГЭЭ БИЕЛЭЕ

 

Тоглолтын хоёрдугаар хэсэг халх, ойрад түмний бүжиг, бий биелгээнээс уламжилж сэдэвлэн дэглэсэн бүжгүүдээс бүрдэв. “Хан тэнгэр халх товчоо мину”, “Дөрвөн ойрадын уриа” бүжгэн дуут найраглалуудыг төв халхын ихэмсэг эрхэмсэг төрх, ойрад түмний бий биелгээний шавхагдашгүй ундарга дээр суурилан бүтээжээ.

Соёлын тэргүүний ажилтан Ц.Хаш-Эрдэнэ, Б.Зоригтбаатар, М.Саруултөгс нар “Дөрвөн зүгийн магтаал” өргөж, “Дөрвөн тунсаг”-ийг эмэгтэй бүжигчид уран гоёор бүжиж харуулсны дараа тоохуу нэгэн гутлыг тов хийлгэж, торгууд нэгэн сэвгэрийг толгой дохиулан “Торгууд бүжгийн чуулбар” тайзыг эзэгнэсэн юм. “Арван гурван Алтай”, “Цацал”,  “Эрээн хавирга”, “Аранжидмаа” дуунуудыг найрал дуучид дуулж, бүжигчид

"Ингэн тэмээний

Алхаа дуурайгаад

Икэл хуурандаа

Бийгээ биелэе

Журай гэлдэн

Журай гэлдэн

Журай гэлдэн” хэмээн ардын дуунд гардагчлан тайз доргиож, театр донсолтол биелж, үзэгчдийг хөвсөлзүүлэв.
 

 

ХАН ТЭНГЭР ХАЛХ ТОВЧОО МИНУ

 

“Домбот”, “Поло”, “Гоож Нан аа” бүжгүүд төв халхын Төв эрэлхэг дайчин, эрхэмсэг донж маяг, поло тоглож байсан уламжлал, хот хүрээний гангачуудын хэв намбыг үзүүлсэн бол “Дээд Монгол”,”Илжгэн халх” бүжгүүд эдгээр угсаатны мөн чанар, онцлог төрхийг харуулж чаджээ. Ялангуяа бидний төдийлөн мэддэггүй Дээд Монгол угсаатны хувцас хэрэглэл, ёс дэгийг миний хувьд л лав эндээс анх олж харав.

Түүнээс биш анхлан “Юун төрсөн өдрийн малгай шиг шовгор малгай билээ. Манайд ийм малгайтай угсаатан байхгүй дээ” хэмээн бодож байсан ч хөтөлбөрөөс “Дэд Монгол” гэдгийг харж, улмаар гүүглээс “Дээд Монгол” болохыг мэдэж, зургийг харж ойлголттой боллоо.
 

 

ДӨРВӨН ОЙРАДЫН УРИА

 

“Галдангаа баатар”, “Захчин”, “Торгууд”, “Өөлд”, “Дөрвөд” бүжгүүд Дөрвөн Ойрадын уриан дор багцлагдан үзэгчдэд хүрлээ.

ХVIII зууны дундаас Зүүнгар, Ойрадын төр мөхөн ард иргэд нь дүрвэж бутрах үеэр зон олноо зоригжуулах үүднээс гаргасан “Дөрвөн Ойрадын уриа” буюу “Ураа”-г үндэслэн дэглэсэн эдгээр чуулбар бүжгийн гол цөм нь “Агсал” байсан юм.

Түүний дараах “Цаатан”, “Узбек”, “Халимаг” бүжгүүд тоглолтын хамгийн сайн дэглэлттэй бүжгүүд болсон мэт санагдана. “Цаатан” бүжиг үзэгчдийн өхөөрдлийг төрүүлж, хайр халгиаж байсан бол “Узбек” бүжгийн уян налархай хөдөлгөөн уран чамин байлаа.

Эрт дээр үеэс өнөөгийн Ховд, Баян-Өлгийн өмнөд хэсгээр тарвас, амтат гуа тариалан аж төрж байсан узбекүүдийг монголчууд “Чантуу” гэж нэрлэж ирсэн билээ. Чантуу угсаатны бүжгийг ийнхүү дэглэж оруулсан нь шинэ санаа байлаа гэж хэлж болмоор. “Үсэрсэн цус, тасарсан мах минь” хэмээн монголчуудаа харуулдаж суудаг халимагчуудын бүжгийг дэглэж тавьсан нь тоглолтод өнгө хэмнэл нэмж, бүжигчид ч галтай цогтой бүжлээ.

Хилийн цаана аж төрөн монгол ахуй заншлаа манан суугаа түмэн олноос энэ удаа ийнхүү Дээд Монгол, Халимаг хоёрыг онцолжээ. Тоглолт халуун алга ташилтаар дүүрэн байж, өндөрлөх үед нь бүх үзэгч босож зогсон, талархал илэрхийлсэн нь том хүндэтгэл болов.

Бүжгүүдийг дэглэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар үзэгч олондоо талархлын үг хэлж, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс уншиж, уран бүтээлчдээ ч урамшууллаа.

 

 

ХҮН ХЭЛЭХЭЭС НААШ...

 

“Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичэхээс нааш цоордоггүй” гэж үг бий. Тоглолтод анхаармаар зүйлүүд байсныг ч хэлэх ёстой.

Ерөнхийдөө тоглолт яг санасан хэмжээнд хүрээгүй гэдгийг олон үзэгч хэлж байсан. Түүнд нөлөөлөх хэдэн шалтгаан байв.

Бүжгүүдийг нэг дор дуржигнуулан зарласан нь явцын дунд ямар бүжиг үзэж буйгаа санахад хүндрэл учруулж байлаа. Уг нь тайзны араас бүжиг бүрийг эхлэх үед дахин зарлаж байсан бол онох байжээ. Ялангуяа, бүжгүүд ар араасаа залган гарч, холилдон бүжиж байх үед энэ хэрэгтэй байсан гэсэн үг. Дуун найраглал юм хойно дуучид гарч дуулалгүй яах вэ. Гэхдээ байсхийгээд л найрал дуучид үзэгчдийн хоёр талаар эгнэн зогсож дуулж байснаас бүжгээ харах уу, дуучдаа харж сонсох уу гэсэн байдалд хүргэж байв.

Нэг хоёр удаад бол бололгүй яах вэ. Бүжгээ тайзны араас сануулж дахин зарлаж байгаагүйгээс ямар сайндаа “Төрсөн өдрийн малгай шиг гурвалжин малгай тавьчихсан ямар угсаатан байдаг билээ” хэмээн төөрөхөд хүргэж байх вэ. Бас ар араасаа залган гарч холилдон бүжиж, дуучид ч дунд орж дуулснаас болж “найр хавтгайрна” гэгчээр тайз дүүрэн бужигнаан болж, тогтож харахад бэрхшээл үүсгэж байсныг хэлүүштэй. Ирэх намар болох тайлан тоглолтод энэ бүхнийг хэрэгтэй хэмээн үзвэл анхаарна биз ээ. 
 


Дээр нь хувцасны материал ерөнхийдөө гологдож байсан. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжигчид, дуучид, найрал хөгжим, үндэсний их театрын тайз нь гадаад, дотоодын үзэгчдэд Монгол хэмээх их айлын үндэсний урлагийг сурталчлан таниулдаг ариун сүм шүү дээ. Хэзээ байтлаа, халх эхнэр торгон дээл дээрээ шинэ жилийн саа гялтагануулсан цонхны тюль, торон хөшиг шиг ууж ч биш, нөмрөг ч гэхэд бэрх юм нөмөрчихөөд явж байсан юм.

Монгол угсаатан ястнууд харин ч эдийн дээдийг хэрэглэж, эрдэнэсийн дээжээр гоёж чимж явсан бус уу. Дээр нь уужин дотуурх хувцаснуудыг "Нарантуул" зах дээр зарагддаг хувцасны дотор хийхэд ч гологдохоор нийлэг хямдхан эдээр хийсэн нь тайзны гэрэлд бүр ч тод харагдаж тэр сайхан бүжигчдийн авьяас, бүжгийн сүр, үнэ цэнийг унагах юм.

Үндэсний их театр гэдэг талаас нь үүнийг хэлж байна л даа. Орон нутгийн чуулга, театруудын хувцас хэрэглэл үүнээс илүү үнэтэй, тансаг байгаа шүү дээ.

Өмнөх нийгмийн үед харин ч Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хувцас үнэтэй тансаг, жинхэнэ эд шиг эд байсан юм. Гоцлол дуучид гэхэд үйтэн хуар дээл хантааз, сувд, шүрэн унжуурга, угалзтай монгол гутал, булга, минжин малгайтай, бүжигчдийн хувцас жинхэнэ амьсгалдаг, агаар нэвтрүүдэг панс, хөнгөн нимгэн тансаг торго, дурдан байдаг байлаа. Үүнийг гүйцэхгүй гэхэд арай үнэтэй, чанартай эдээр хувцас хийхгүй бол ялангуяа гадныханд эдлэл хэрэглэл гологдохоор л харагдаж байна билээ.

Олон цагаар бүжиглэдэг бүжигчид тэр амьсгалдаггүй, агаар орохдоо тааруу нийлэг эдээр хийсэн хувцсандаа хөлөрч, халууцаж бөгчимддөг л байх даа. Ийм нэгэн сэтгэгдэлтэйгээр “Монгол угсаатан мину” тоглолтыг үзлээ. Нийт уран бүтээлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.33) 2025 оны 03 сарын 26

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.33) 2025 оны 03 сарын 26

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.33) 2025 оны 03 сарын 26

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Эмгэн(66.181.188.204) 23 цагийн өмнө

Тайзны хувцас чимэглэл гэдэг чинь тухайн үедээ гайхамшигтай харагддаг, тийм өнгөлөг хувцасны материалыг хаанаас олдог, авдаг бнаа гэж сонирхож бсан. Зарим үед дуучдын болон бүжигчдийн хувцас нь гэрлийн ойлт муутай, загвар нь содон биш харагддаг. Харин дуурийн концертыг харж байхад хувцаслалт, үс засалт зэрэг нь аргагүй л сонгодогийг харуулдаг. Ер нь аль ч тоглолт нь нүд, сэтгэлийн баясал, мэдрэмжийг үзэгчдэд өгч чаддагаараа гайхалтай урлаг.

2  |  0
Зочин(122.201.31.209) 2025 оны 03 сарын 26

Бий биелэгээ гэж хамуурсан хүмүүсийн хөдөлгөөн харж байхаар жоохон Халхжуу юмаа хармаар болохымаа.

0  |  0
eagle tv 3(66.181.187.79) 2025 оны 03 сарын 26

max tserenchimed max ganbaatar jostoil nogooo ex namber enhbayrt uhteln daruulsna gehuu. buudja lah bolno geel uhtel ailgaal.

0  |  0
eagle(66.181.187.79) 2025 оны 03 сарын 26

max ganbaatar yuni uchir gebel bagdahuu. max ganbaatar ygaal nambar nhee ingtel uhtel aigal tsaazlah gej helsin bolooo gej gej.

0  |  0
Gerel(66.181.180.174) 23 цагийн өмнө

Бүжигчид,хөгжимчид, дуучид, оролцогчид бүгд сайн байсаан. \nХанаталаа магтаал сонсож байгаа байлгүй гэж найдаад ганц шүүмж хэлчихье. \nТайзыг дүүргэх гэж хэтэрхий хичээлээд овоолсон санагдсан. Өвөрмонголчууд, хятадууд таазыг дүүргэдэг шиг хаана хэн нь яаж бүжиглэж байгаа ньмэдэгдэхгүй болтол бөөн л хүн тааз дүүрэн хөдлөөд байсан нь замбараагүй сэтгэгдэл төрүүлсэн. Херо баатарын найруулсан наадмын нээлт шиг бужигнасан л юм харагдсан. \nЦомхон бол хөдөлгөөн бүрийг анхаарч таашааж харах боломж олгоно шдээ. \nХятадууд л хүний олноор зоддог. Монголчууд ХЭЗЭЭ ч хүний олноор давуу тал үүсгэж байгаагүй!!

2  |  0
Close menu