Мьянмарт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 28

Мьянмарт өнөөдөр 7.7-7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаар олон хүн гэмтэж, бэртээд байна.

7.7 болон 7.9 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлтийн дараа 6.4 магнитудын хүчтэй дахин нэг газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Байгалийн гамшиг Хятад, Тайланд, Вьетнамд мэдрэгдсэн байна.

Бангкок хотод орон нутгийн цагаар 13.30-т 7.3 болон 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Үүнтэй холбогдуулан Тайландын Ерөнхий сайд Пхетхонгтхан Чинават онц байдал зарлаж, метро, нисэх онгоцны буудлууд түр хугацаанд хаагдаад байна. Газар хөдлөлтийн үеэр Бангкокт баригдаж байсан барилга нуржээ. Нурангин дор олон арван барилгачид байж магадгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu