Засгийн газрын 273-р тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол наймдугаар сарын 1-нээс эхлэн 5,000 төгрөг, ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдсэн юм. Манай улсад нийтдээ төлбөр авах 33 цэг байдаг аж.
Уг шийдвэртэй холбогдуулан иргэн Э.Батбаяр УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament системд өргөдөл гаргажээ. Тэрбээр, "Зам тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласны хураамж төлбөрийг 10,000 төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн. Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хураамж татвар ихэдсэн үү гэхээс огт дутаагүй. Энэ шинээр нэмсэн 10,000 төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна" гэжээ.
Иргэн та дэмжиж гарын үсэг зурахыг хүсвэл доор холбоосоор орно уу:

Сэтгэгдэл ( 0 )