Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Цэргийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн хүрээнд үе шаттайгаар боловсронгуй болж, 1-3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь улам өргөжсөн билээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдсан оюутан залуус цэргийн албаны анхан шатны мэдлэг, цэргийн мэргэжил, ур чадвар эзэмшин, эх орондоо үнэнч байх тангараг өргөлөө.
Энэ жилийн сургалтад улсын хэмжээнд 65 их, дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан, залуус хамрагдаж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний 11 ангийн байрлалд цэргийн мэргэжил олгох сургалтаа амжилттай дүүргэлээ.

Сэтгэгдэл ( 0 )