Орон байрны хулгайн 1252 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

45 минутын өмнө

Өчигдөр /2026.08.12/ цагдаагийн байгууллагад орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайлбал, 

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг; 
  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний  7 сарын байдлаар орон байрны хулгай 1252 бүртгэгдсэн байна.

Хаалга цонхоо түгжсэн эсэхээ шалгах, хяналтын камер ашиглах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top