Гадаад худалдаа алдагдалтай гарав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Манай улс 2011 оны эхний 7 сард дэлхийн 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.3 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум сая ам.долларын алдагдалтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.5 тэрбум ам.доллар буюу 80.3 хувиар өссөн байна. Импортын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар, харин экспортын хэмжээ 803.1 сая ам.доллараар өсчээ. Гадаадад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан нь уул уурхайн салбарын машин техник, мөн иргэдийн хувийн тээврийн хэрэгсэл импортоор их хэмжээгээр орж ирсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top