Ард түмнээ сонссон Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16
Шав тавих ёслол “өргөн” бас “урт” болов
Монголчуудад бензин шатахууны хомсдол нүүрлэхээр ямархуу дорой амьдралд хүргэдгийг өнгөтөөр мэдрүүлсээр байна. Багахан шатахууны хомсдол үүсэхэд зам засвар, уул уурхай гээд бүхий л салбарт доголдол үүсч байх юм. Дээр нь бензин шатахууны нэгжийн өртөг суурь үнэд нөлөөлдөг учраас өргөн, нарийн хэрэглээний барааны үнэ суга өсчихнө. Энэ үед л шатах тослох материалын хувьд 100 гадаадаас, тэр дундаа ОХУ-аас хараат байх нь ядуурлыг гааруулж байна гэдгээр шалтаглан хий улжтөржиж, улс төрчид чадлынхаа хэрээр оновчтой, оновчгүй санал сэдэл гаргадаг ч бензинийн нийлүүлэлт тогтворжоод ирэнгүүт саармагжсаар таг болдог байлаа. Харин энэ удаа томчуудын зүрхэн тус газар хүндээр цохилт өгсөн нь ил болж, нэгийн ч сураггүй байсан нефть боловсруулах үйлдвэр гурваараа шав тавиад унадаг юм байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногт хоёр ч шав тавих ёслол болчихов. Шав тавих ч яахав. Гурав битгий хэл 30-ын шавыг ч тавиад байж болно. Гол нь баригдаад нээгдчих юм бол жинхэнэ үндэстний хэмжээний баяр хийхэд юуны буруу болох билээ. Ингээд нефть боловсруулах үйлдвэр гэж хэлж сураагүй ард түмэн шав тавих ёслол ямар байдгийг анх удаагаа үзлээ. Мань мэтэд нь соёлын шок гэхээсээ илүү улс төрийн “дарамт” болсон гэх үү дээ. Үүнийгээ уншигч тантай хуваалцъя. 
Өнгөрөгч Пүрэв гарагт буюу 8-р сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Сод Монгол” группийн санаачилсан  “Стандарт чарт” банк, Сингапурын Эс Би Эйч Винчес компаниуд хөрөнгө оруулах нефть боловсруулах үйлдвэрийн шавыг өргөн дэлгэр, урт удаан тавилаа. Олон зочид төлөөлөгчид тайзнаа багтахгүй цугласан байв.

Тухайлбал, Засгийн газрын сайд, дэд сайдууд, Д.Загджав тэргүүтэй хэсэг бүлэг УИХ-ын гишүүд, АТГТХЭГ-ын дарга А.Амарсайхан болон хөрөнгө оруулагч, судалгаа шинжилгээний, зураг төслийн гээд интернациональ баг хүрэлцэн иржээ. Саад тотгоргүй баригдаж, ашиг орлого овоорсон үйлдвэр баригдах болтугай гээд Энэтхэгээс залагдсан Ринбүүчи хагас цаг шахуу ном айлдсан. Үүний дараа албан ёсоор шав тавих ёслолын “нээлт” эхэлж, хүндэт дарга нар тайзнаа заларч, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар үг хэлж, үйлдвэрийнхээ шавыг тавих газраа хөндсөнөөр үргэлжлэв. Дараа нь “үг хэлэх ёслол”-ын нээлтийн салхийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хагалж, уригдсан зочид ээлж дараалан үг хэлж эхлэв. Өнөөх нь давхар орчуулгатай явж байгаа юм. Тэд ихэнхдээ нэг ижил зүйлийг өөр өөрийн дуу хоолойгоор ярьж, орчуулагчаар утгыг нь дахин дахин яриулсаар байсан гэхэд болно. Гол утгыг сийрүүлбээс... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top