Мөн өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. УИХ-ын 2011 оны 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор Монгол улсын Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах болсон билээ. Засгийн газрын тогтоолын дагуу МУХБ үнэт цаасыг гаргах талаар ажиллаж байгаа юм байна. Танилцуулгыг сонссоны дараа томоохон төслүүдийг санхүүжүүлэх ажлаа эрчимжүүлж, хурдтай ажиллахыг Хөгжлийн банкны удирдлагуудад Засгийн газрын гишүүд сануулаад, Ерөнхий сайдын зүгээс тодорхой хугацаатай үүрэг өглөө. Ирэх лхагва гаригийн хуралдаанд санхүүжилтын асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )