Сүхбаатар аймгийн угшилтай улс төрчид гэхээр Р.Буд, Ч.Улаан гээд нэрсийн жагсаалт час улаанаар эхлээд бас дуусдаг. Тэр хоёр ч тэр нутагтаа дархлагдсан хоёр бололтой. Сүүлийн хоёр сонгууль дараалан сонгогдоод буй. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар АН-аас “Монос” группын дэд ерөнхийлөгч, хатагтай Л.Эрдэнэчимэг хашир бурхинуудтай нэлээд ширүүхэн үзсэн ч өвдөг шороодсон. Тэгвэл 2012 оны сонгуулиар даагаа нэхэхээр зэхэж буй бол “Одкон ходинг”-ын Мөнхбат мөн нэр дэвшинэ хэмээн сурталчилгаа судалгаагаа эхлүүлээд байгаа аж. Тус аймгаас төрөн гарсан цөөн бизнесменүүдийн толгойд давхидаг Мөнхбат гэгч эрийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэрээр 100 айлын урд талд Америк элчинтэй зэрэгцээ оршдог оффисын барилгыг эзэмшдэг, Одкон холдинг группын эзэн нэгэн. Мань эр бизнест эртнээс хөл тавьж алдаж, онож явсаар энэхүү группыг өдий зэрэгт хүргэсэн нь гэдэг. Харин одоо бизнесийн ертөнцөд орон зайгаа эзэлсэн ч илүү томроход улс төр хэрэгтэй гэдгийг мэдэрч, хөнгөн жингийн тоглогч болохоор шийджээ. Түүний талаар нутаг оронд нь тийм ч таатай үг хэл гардаггүй бололтой. Сүхбаатар аймгийн төвд Төрийн удирдлагын байр буюу аймгийн захиргааны хойт тал баригдсан таван давхрын нэг өрөөг орон сууц нэрийдлээр хөнгөн зугаад зориулан тохижуулж зассан, ажил хэрэг гээд тус аймагт байн байн морилохдоо тэндээ тухлан саатаад гардаг, саатах саатахдаа Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт статистикчаар ажилладаг Дэгдээ гэх бүсгүйд даалгасан группынхээ ажлыг шалгах нэрээр нэлээд удаан, дуулиан шуугиантай саатдаг тухай... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )