“ Макс”-ын Д.Ганбаатар ажилчдадаа 20 байр өгнө

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30


 Монголын нөлөө бүхий бизнесменүүдийн нэг “Макс”-ын Д.Ганбаатарыг  компанийхаа ажилчдад тун нүнжигтэй загнадаг хэмээн ярьцгаадаг. 2000 шахам ажилтантай  "Макс" группын  20 жилийн ой  ирэх жил болно. Тэмдэглэлт ойгоо нижгэр тэмдэглэхээр шийдсэн ноён Д.Ганбаатар хорин шилдэг ажилтандаа байр бэлэглэхээр болсон гэнэ.  Энэ тухайгаа ч нийт дунд нь зарлажээ.  Үүнийг сонссон  тус группийнхэн   ажилдаа идэвх санаачилга гарах нь эрс нэмэгдсэнээс гадна  сайн ажилласанд нь байр өгнө гэсэн болохоор битүүхэндээ уралдан урьдынхаасаа урам зоригтой ажиллах болсон гэнэ шүү.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(89.176.174.88) 2013 оны 03 сарын 30

hudlaa hend yamar bair ugsuniig in hariy.hudlaa

0  |  0
Top