ӨМНӨГОВИЙН НҮҮРСИЙГ БАССЕЙНЫХ НЬ ХЭМЖЭЭГЭЭР СТРАТЕГИЙН ОРДОД ОРУУЛЪЯ
Өмнийн говийн нутаг дэвсгэр буюу манай өмнөд хилээс 50- 200 км-ийн дотогш, баруунаас зүүн тийш сунаж тогтсон чулуун нүүрсний асар том бассейн бий. Үүний нэг захад нь Тавантолгой, нөгөө үзүүрт нь Нарийн сухайтын орд оршдог. Үүнийг манай геологчид улсын төсвийн хөрөнгөөр илрүүлж, тогтоосон бөгөөд бүхэлд нь Өмнөговийн нүүрсний сав газар гэдэг. Үүнд нүүрсний олон бүлэг орд багтдаг. Гурвантэс, Нарийн сухайт, Хөх довын худаг, Ноён I, Ноён II, Зурамтай, Жаргалант, Сүүжийн худаг, Тавантолгой, Бүдүүний хяр, Цагаан толгой, Налхи, Овоот толгой зэрэг орд бий. Харамсалтай нь ашигт малтмалын салбар дахь төрийн хөнгөн хуумгай бодлогын нэгэн цагийн алдаа, онооны үрээр дээрх сав газрыг хэдэн хэсэг хувааж, хувийн компаниуд эзэмших болсон. АМГ-ын мэдээгээр Өмнөговийн нүүрсний бүхэл бүтэн бассейныг 20-30-хан компани лиценз гэх алга дарам цаасаар хэсэгчлэн эзэмшиж, баялгийн эзэн ард түмэнд ямар ч хүртээлгүй болсон нь шударга биш байна.
СТРАТЕГИЙН ОРД- НАРИЙН СУХАЙТЫГ ХЯТАДУУДТАЙ ХУВААЛЦАЖ БУЙ МАК –Д ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭЗЭН БАЙНА УУ
Өмнийн говийн хар алтны ордуудаас бассейныхаа хэмжээгээр Тавантолгойтой эн зэрэгцэхүйц, бас хамгийн их нөөцтэй, сайн чанарын эрчим хүчний нүүрстэй нь Нарийн сухайт. Энэ ордыг 1960-аад оны дунд үеэс судалж эхэлжээ. 1992 онд нарийвчилсан хайгуул хийж 125.5 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоон Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Үүнийг нь үндэслэн 2007 оны УИХ-ын тогтоолоор Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулсан. Харин одоо стратегийн энэ ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхуа”, үндэсний МАК компани хэсэгчлэн хувааж, тус тусдаа эзэмшиж байна. Уг нь хууль дүрмээрээ ямар нэгэн стратегийн ордыг дур мэдэн хуваах эрх хэнд ч байх ёсгүй. Гэтэл энэ ордыг хэсэг хэсгээр нь тасалчихаад, өдөр шөнөгүй цөлмөж, Ашигт малтмалын хуулийн 5.4 дэх “төрийн эзэмшлийг тогтоох” заалт хэрэгжилгүй дөрвөн жил өнгөрч, Монгол Улсын хуулиудтай зөрчилдөж байгаа юм. Нарийн сухайтын нүүрсний орд нь үндсэн хоёр уурхайтай. Нэг нь МАК-ийн , нөгөө нь БНХАУ-ын "Чинхуа" компанийн мэдэлд байдаг. Харин Нарийн сухайтын ордтой яг залгаа Овоот толгойн ордыг “Айвенхоу майнз” компанийн салбар “South gobi sands” буюу “Өмнийн говийн элс” компани эзэмшдэг. Энэ ордыг тус компанийнхан хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Гэхдээ үүнийг Нарийн сухайтын ордод улсын төсвөөр хайгуул, судалгаа хийж байх үед тогтоогдсон бөгөөд Өмнөговийн нүүрсний ай савын нэг хэсэг гэж үзэж болно. Одоогоор “Айвенхоу майнз”-ынхан тус ордыг 168 сая тонн нөөцтэйг тогтоосон. Үүнээс үзвэл Нарийн сухайт болон Овоот толгойн нүүрсний нийт нөөцийг хагас тэрбум тонн гэж үзэж болохоор бөгөөд тэд нийлээд 10-аад сая тонн нүүрсийг нэг жилд экспортолжээ.
Олборлолтын хэмжээ болон тогтвортой өссөн байдлаараа МАК, “Тавантолгой” хоёр эн зэрэгцэж байна. МАК компанийн албан ёсны мэдээлэлд “Нарийн сухайтын уурхайгаас 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортолсноор Монгол Улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь 1988 онд Багануурын уурхайн тогтоосон нүүрс олборлолтын дээд хэмжээг эвдсэн амжилт.. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )