Монголын 100 тэрбумтан

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01

Шинэ үеийн түүхэнд бүсгүйчүүд, бөхчүүд, дуучид, жүжигчдийг эрэмбэлж жагсаасаар уджээ.  Харин бизнесийнхэн болоод тэдний эзэмшдэг хөрөнгийг тодорхойлж, олон нийтэд ил тод болгох оролдлогыг хэн ч хийж байсангүй. Тэгсэн мөртөө “тэр томор ч гэнэ, энэ баяжиж гэнэ” гэдэг үгс бидний амнаас ер салсангүй.

Үнэхээр ч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас урван, ардчилсан хувьсгал  хийн зах зээлийн эдийн засагт шилжснээс хойш 20 жилд Монголчууд бид “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж”, “Туулын мөсийг долоох шахам” байж хөрөнгө цуглуулах капиталист уралдаанд оролцсон билээ. Сүүлийн 400  жилд  бидэнд том ах нарын зааварчилгаа, хавчлагагүйгээр Халхын хавтгай дээр даналзах нь бүү хэл Ази, Европыг холбож, Америкийг эзэлж, Африкийг нээх хувь завшаан тохиосонгүй.

Эл хооронд амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж шинэ үеийнхэн бий болж, өв залгамжлагчид төрж бойжиж амжжээ. Энэ  шинэ үеийнхэнд бэл бэнчинтэй хүмүүс, бизнесменүүд үлгэрлэн дуурайх идеал нь болдог болсон төдийгүй урьдын нийгмийн бүтээгдэхүүнүүдийн адил нүд  нь хорсож, уур хилэн нь бадардаггүй. Бас хуучин нийгмийн кадрууд  ч хувь заятайгаа эвлэрчээ.    Нэг үгээр капитализм эргэлт  буцалтгүй ялж,  монголчууд хэтэвчиндээ юмтай болж, тэрбумтнуудын жагсаалтыг гаргах “хувьсгалын тохироо” бүрэлдсэн болой.

Ийнхүү монгол хөрөнгөтөн төрөх дуусашгүй үйл  явцын эхний дүнг гаргах Анхны МОНГОЛЫН БАЯН 100 ТЭРБУМТАН  жагсаалтыг танилцуулъя.   

1.     Жамбалжамцын Оджаргал

Үндсэн хөрөнгө: 2,3 тэрбум ам.доллар

Эрхэлдэг ажил: Эм Си Эс груп

Нас: 46

Нутаг, гарвал: Баянхонгор аймаг

 

 

2.    Лхагвын Чинбат

Үндсэн хөрөнгө: 1,3 тэрбум ам.доллар

Эрхэлдэг ажил: Гачуурт ХХК

Нас: 49

Нутаг, гарвал: Говь-Алтай Бигэр сум

 

 

3.    Халтмаагийн Баттулга

Үндсэн хөрөнгө:1,2 тэрбум ам,доллар

Эрхэлдэг ажил:УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд

Нас:48

Нутаг, гарвал:Баянхонгор аймаг

 

 

4.    Б.Нямтайшир

Үндсэн хөрөнгө:1,1 тэрбум ам,доллар

Эрхэлдэг ажил:МАК

Нас:--

Нутаг, гарвал:Хэнтий аймаг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top