У.Хүрэлсүх хувийн телевизтэй, сонинтой том “босс” болов бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07


Өнгөрөгч хавраас эхлэн шуугиан тарьсан хуучин Сүхбаатарын хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын маргаан одоо л нэг тийш шийдэгдэх гэж байх шиг байна. Гэвч бас анхаарал татсан асуудал цөөнгүй. Сэтгүүлч До.Чулуунбаатарыг Н.Энхбаярын нэрээр нэрлэгдээд байсан эдгээр байгууллагуудын хувьчлалын хууль бус хэрэгт холбогдуулан хэдэн сар Ганц худагт суулгасан юм. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгтийг ч энэ хэрэг хөлдөө чирэх шахсан. Ийнхүү дуулиан түгээсэн “Улаанбаатар таймс” сонинг харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх худалдан авч буй сурагтай. Тэрээр мөн TV-5 телевизийг Д.Сарангэрэлээс худалдан аваад байгаа ажээ. Тус телевизийн захирал Д.Сарангэрэл нь МАН-ын нарийн бичгийн дарга болоод байгаа. Ирэх жилийн УИХ-ын сонгуулиар Хөвсгөлд нэр дэвших квотоо авахын тулд тэр ийм алхам хийсэн байх магадлалтай хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Иймэрхүү наймаа улс төрийн хүрээнийхний дунд үргэлж л болж байдаг хойно, гайхах ч юу байхав. У.Хүрэлсүх “Улаанбаатар таймс” сониныг авахдаа нийслэлийн гуравдугаар хороолол дахь Шар хадны эцсийн буудлын урд талын хувийн эмнэлэгтэй нэгэн байрыг дэнчинд нь өгч байгаа гэнэ. Харин Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан “Улаанбаатар тайм” сониныг дахин хувьчилсан тухай мэдээллийг одоогоор чанд нууцалж байна.  Ийнхүү У.Хүрэлсүх хувийн телевиз, сонинтой МАН-ын томоохон босс болов.

Б.Отгонбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top