“Нисванис” цомгоо хэвлүүлэх мөнгөгүй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

11-р сард аав болохоор тэсэн ядан хүлээж буй Нисванисийн Амгаа хуримаа хийж,  номоо гаргасныг эс тооцвол тус хамтлаг сүүлийн үед нам гүмхэн байгаа. Тус хамтлагийнхантай холбоо барихад  “Дөрөв, есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтоо энэ сарын 18-нд хийнэ.  Мөн өнгөрсөн жилийн тоглолтынхоо бичлэгийг  засварлан  цомог болгон хэвлүүлэхэд бэлэн болсон ч хөрөнгө мөнгөний боломжгүй болсон тул санхүүжилт орж ирэх хүртэл хэвлүүлэлтээ хойшлуулсан. Сүүлийн үед хийсэн шинэ дуунуудаараа  цомог гаргахаар ажиллаж  байна. 10-12 дуутай энэ цомгийн 5 дуу одоогоор бэлэн болоод байгаа.  Шинэ дуунуудын ихэнх нь яруу найрагч Б.Галсансүхийн  шүлэг. “Бурханд хэлэх зөвлөгөө”  номонд орсон шүлгүүдээс сонгож ая хийсэн.  Цаашид найзынхаа шүлгийг дуу болгох бодол байгаа” гэж мэдэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top