Ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

 

 

“БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХХАС/-аас 2011-2015 онд хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулах гэж байна.

Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

1993-2007 онд манай улсад 8 төсөл хэрэгжүүлэхэд ЭЗХХАС 60-аад сая ам.долларын зээл олгосон байна. Харин 2011-2015 онд 300 сая ам.доллараас хэтрэхгүй солонгос вонын зээлийг олгохоор тохиролцжээ.

Зээлийг үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ төслийг үргэлжлүүлэх, бөөний худалдааны төв байгуулах, нүүрсийг хийжүүлэх замаар эрчим хүчний цэвэр түлш гаргах үйлдвэр барих зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top