Манай улс 117 оронтой худалдаа хийжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10
Манай улс энэ оны эхний 8 сард дэлхийн 117 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7080.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2889.0 сая ам.доллар, импорт 4191.1 сая ам.долларт хүрчээ. 
Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 8 сард 1302.1 сая ам.долларын алдагдалтай гарч , өмнөх оны мөн үеийнхээс 1130.5 сая ам.доллар  буюу 7.6 дахин өсчээ. 
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 8 дугаар сард 40.9 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2011 оны 8 дугаар сард 201.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 160.5 сая ам.доллар  буюу 4.9 дахин өсчээ. 
 Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3321.4 сая ам.долл буюу 88.4 хувь үүнээс импортын хэмжээ 2225.9 сая ам.доллар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1095.4 сая ам.доллар буюу 61.1 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top