“МАК” группын өв залгамжлагч Н.Номтойбаярыг хэвлэлийнхэн АТМ-буюу бэлэн мөнгөний машин гэж хэдийнэ нэрлээд амжсан. Харин тэрээр энэхүү шинэ нэрээ үгүйсгээгүйгээр үл барам “Би тийм ч амархан код нь тайлагдаад мөнгө нь урсдаг машин биш” хэмээн өөрийгөө тодорхойлсон байна. Харин “амьд АТМ” залуугийн маань их улс төрд зориулсан мөнгөн бороо түр зогссон гэнэ. Туулын голын мөсийг долоох шахам байж олсон хэдийг нь баруун солгойгүй цацах болсон хүүгээ Б.Нямтайшир дороо суурьтай дотроо бодолтой хөдлөхийг зааварласан аж. Цагийн байдлыг ажиглаж суугаа эцэг Б.Нямтайшир МАН-ын ойворгон залуусын түрийвч болж буй Н.Номтойбаярыг цагаа тулвал тойрог ч үгүй үлдэхийг хэн байг гэхэв хэмээн хаширлаж захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ. Хэзээнээс улс төр хэрийн аавын хүүг амархан оодруулж байгаагүй. Тэгээд ч Б.Нямтайшир хүүгээсээ илүү Н.Цэлмүүн охиндоо бизнесээ өвлүүлнэ хэмээн ам алдсан удаатай. Улс төр гэж хөөрцөглөсөөр сүүлдээ уулгаж идүүлдэг хүн болон хувираад байгаа хүүгийнх нь байдал Б.Нямтайширт таалагдагдаагүй бололтой.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )