Монгол Улсын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын Ү зөвлөгөөнд оролцогчид бид дараах бодлого, чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ, Засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад зөвлөж байна.
Нэг: Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар:
1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах механизмыг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг улс төрөөс ангид байлгаж тогтвортой хөгжлийг бий болгох хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг даруй бий болгох. Улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтод чиглүүлэн үндэсний үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
2. Сайн засаглалын гол механизм болох хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг Засгийн газрын бүрэлдэхүүнд бий болгох, Төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарах,
3. Байгалийн баялгийг нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн таатай орчинг бүрдүүлэх хэлбэрээр иргэддээ хүртээж, ажил хөдөлмөр эрхлэж амьдрал ахуйгаа дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх,
4. Улс орны хөгжлийг түргэтгэх тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар санхүүжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, ашигт малтмалын салбараас олох орлогын тодорхой хувийг эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглүүлэх бодлого баримтлах,
5. Монгол Улсын гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон гадаад худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
6. Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн харилцааг төгөлдөржүүлэх,
7. Санхүүгийн зах зээл, эдийн засгийн мэдээллийн тогтолцоог бий болгох, иргэд олон түмний санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх,
Хоёр:Банк санхүүгийн тогтолцооны талаар:
1. Санхүүгийн салбарын тэнцвэртэй хөгжил, тогтвортой байдлыг хангаж чадах зүй зохистой бүтцийг бүрдүүлэх,
2. Банкны салбарт өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах, засаглалын зохистой хэлбэрийг нэвтрүүлэх, зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоог бүрдүүлэх,
3. Банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарыг багтаасан санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж батлуулах,
Гурав: Нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний талаар:
1. НББОУС-д шилжих шилжилтийг түргэсгэх, зардлын бүртгэлийг нэвтрүүлэх, санхүүгийн тайлангийн мэдээллийг ил тод болгож, чанаржуулах замаар мэдээллийн нэгдсэн сүлжээг үүсгэж, түүний ашиглалтыг олон нийтэд нээлттэй болгох,
2. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн агуулгад судалгаа хийж, дүгнэлт санал гаргах, төгсөж байгаа мэргэжилтний ур чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтын тогтолцоог бий болгож түүнд мэргэжлийн байгууллагыг идэвхтэй оролцуулдаг болох,
3. Аж ахуйн нэгж, байгууллагууд ялангуяа арилжааны банк, хувьцаат компаниудын дотоод хяналтын системийг төгөлдөржүүлэх, компаний сайн засаглалыг төлөвшүүлэх, НББОУС-д нийцсэн үндэсний цахим тооцооллын хөтөлбөрийг дэмжих, мэдээллийн технологийн болон дотоод хяналтын системийн аудитыг бий болгох,
4. Санхүүгийн тайлангийн мэдээллийн агуулга, ач холбогдлыг дээшлүүлэх, үүднээс аж ахуйн нэгж байгууллагын үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгө, байгалийн нөөц, газар, түүний эзэмших болон ашиглах эрхийг үнэлэх арга зүйг боловсруулан бүртгэлд тусгах, татварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд мэргэжлийн үнэлгээчдийг ашигладаг болох,
5. Олон нийтийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын тухай тайлан гаргаж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулдаг болох,
6. Улсын секторын нэгтгэсэн тайлан болон санхүүгийн статистик мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн гаргах ажлыг төлөвшүүлэх,
7. Аудитын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, аудиторуудын хариуцлагыг сайжруулах чиглэлээр аудитын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагааг төлөвшүүлэх,
8. Шинээр хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөвлөгөө, төслийн үндэслэлтэй байдлыг олон улсын стандартын дагуу баталгаажуулах замаар олон нийтэд хүргэх мэдээллийн баталгааны түвшинг сайжруулах,
9. Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбоотой төрийн болон мэргэжлийн төрийн бус байгуулагын эрх, үүрэг, хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид тусган зохицуулах,
Дөрөв: Төсөв, төрийн сангийн тогтолцооны талаар
1. Төсвийн шинэчлэлийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж дуусгах, УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлэгдэж байгаа Төсвийн тухай хуулийг баталж, дагалдан гарах хууль, тогтоомж, заавар, журмыг шинэчлэх,
2. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг оновчтой байдлаар тодорхойлох,
3. Удирдлагын орон тоог хямдруулж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, удирдлага, хяналтыг сайжруулах хүрээнд олон улсын жишигт нийцсэн дотоод хяналт аудитын тогтолцоог бүрдүүлэх, түүний хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, чадавхийг дээшлүүлэх,
4. Орон нутгуудад, ялангуяа сумдын ТС-ийн тогтолцоог зэрэглэл, цалингийн асуудлыг ажлын цар хүрээтэй нь уялдуулан шинэчлэх,
5. Төсөвт байгууллагын болон Төрийн сангийн боловсон хүчнийг хөгжүүлэх, бодлого, боловсруулж хэрэгжүүлэх.
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчид
Сэтгэгдэл ( 0 )