Британийн ажилгүйдэл дээд амжилтыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

Их Британийн ажилгүйдэл сүүлийн үед түүхэн дээд амжилт тогтоосон байна.  ВВС агентлагийн мэдээлснээр өнгөрсөн 6-р сар хүртэл хугацаанд 120 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд  элсэн оржээ.  Ингэснээр ажилгүй иргэдийн нийт тоо 2,5 саяд хүрсэн ба энэ нь тус улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь дэлхий нийтэд нүүрлэсэн санхүүгийн хямралын сөрөг үр дагавар гэж мэргэжилтнүүд тайлбарлав.

Хөдөлмөр хамгааллын яамны нарийн бичгийн дарга  Крис Грейлинг “Өнөөдөр манай улсын ажилгүйдлийн түвшин 21,3 буюу Маргарет Тэтчерийн Засгийн газрын үеийнхтэй төстэй болоод байна. Тухайн үед гудамжаар дүүрэн ажилгүй иргэд холхиж, юу хийж гэр бүл үр хүүхдээ тэжээхээ мэдэхгүй хүнд байдалд  хүрээд байсан. Өнөөдөр яг тийм дүр зураг ажиглагдаж байна. Оксфорд, Кембрижийн сургуулийг онц дүнтэй төгссөн байж пицца зөөж байгаа хүн цөөнгүй байна. Энэ бүгд нь дэлхийн эдийн засгийн хямралын хар гай юмм шүүдээ. Хямралаар зогсохгүй Европын холбооны орнуудыг давхар гай гамшиг нэрвэснийг бид бэлхнээ мэднэ. Манай улс удахгүй Грекийн араас дампуурагчдын жагсаалтад нэгдэж болзошгүй болоод байна. Европын холбоо гэж худлаа хийрхэж, бүгдээрээ нэг хөнжил дор орсны уршгийг өнөөдөр бид амсах болох нь. Грек, Португал, Испанийн эдийн засаг нуран унаснаар Европын холбоог хөлгүй хар ангал руу чирсэн. Өнөөдөр бидний ээлж ирсэн бололтой” гэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top