МСS-ийг эзэл! /Coming Soon/

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Энэ цаг үед “МCS-ийг эзэл” гэж хэлэх шалтгаан, ядаж шалтаг олдож байгаа нь сайн хэрэг. Ардчиллын “буянаар” МCS мэтийн 20 компанид Монгол түмний буй болгосон нийт баялгийн 60-70 хувь харьяалагдах боллоо гэж эдийн засагчид, иргэний хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд сануулсаар байсан. Гэвч тэдний үзэл бодлыг ядуугийн туйл болсон хүний арчаагүй атаархал хэмээн тайлбарлаж, нийгэм яг тэр өнгөөр нь хүлээж авсаар ирлээ. Ердөө гурав хоногийн өмнө хүн төрөлхтний хөгжлийн явцад бүтээгдсэн нийгмийн баялгийн 40 хувийг дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудын 1 хувь хүрэхгүй хэсэг нь хуваан эзэмшиж, дэлхий даяар бүтээгдэж байгаа нийт ашгийн 60 хувийг олж авч чаддаг болсныг Швейцарын эрдэмтэд 5 жилийн нарийн судалгааны үндсэн дээр тооцоолж, дэлхий нийтэд зарлалаа. Энэ үйл явдал 20 компанид Монголын нийгмийн баялгийн дийлэнх хэсэг нь шилжин очиж байгаа талаар ярилцах таатай боломжийг, цаг үеийн шаардлагыг бидэнд нээж өглөө. Эргэн санацгаая, жижигхэн тооцоо хийцгээе ...

 “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонины маргаашийн дугаараас та энэхүү сонирхолтой нийтлэлийг олж уншаарай. “Үндэсний мэдээ”-г сонин борлуулах бүх цэгүүдээс худалдан авч болох ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top