Испанийн өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

Испанийн засгийн газрын гадаад зээл  эрчимтэй нэмэгдэж байгаа нь  тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэхүү эдийн засгийн гамшигт  олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд  дийлэнх нь засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон  гэдгийг  олон улсын эдийн засагчид мэдэгдэж байгаа юм.

Тодруулбал  тус улсын засгийн газраас гаргасан бондын борлуулалт сүүлийн 10 жилийн бондтой харьцуулахад тун муу байсан гэнэ.  Энэ жилийн хувьд хамгийн багадаа дөрвөн тэрбум еврогийн бондын арилжаа хийнэ гэж байсан ч  өнөөдрийн байдлаар  ердөө л 3,56 тэрбум еврогийн борлуулалт хийжээ.

Мөн  тус улсын гадаад зээл  сүүлийн таван жил нэмэгдсэн байна. Өнөөдөр тус улсын өрийн хэмжээ сүүлийн 14 жилд байгаагүй их тоо бөгөөд энэ нь  эдийн засгийн хямралд нөлөөлж байгаа гэнэ. Тус улсын эдийн засагт нүүрлээд байгаа энэхүү гамшгаас гарахад 2-4 жил шаардлагатай гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top