“Шивээ-Овоо”-д У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар эзэн суужээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

“Шивээ-Овоо”-г “Шинэ шивээ” рүү шилжүүлж, луйвраа нуух ажил эхэлсэн бололтой

Уул уурхай түшиглэсэн хөг­жил гэхээсээ илүү уул уурхай дагасан луйвар газар авлаа. Олны нүдэнд ил болоогүй нь бүгд хэн нэгэн эрхмийн халаа­санд орчихсон байхад олны бүү хэл дэлхийн анхааралд ор­чих­сон орд газруудын ажил ч олигархи бүлэглэлийн га­раар дамждаг нь нууц биш бол­жээ. Гэтэл олон жил үйл ажил­лагаа явуулж байгаа за­рим орд газруудыг хулгайн за­маар авч, үйл ажиллагааг нь доголдуулж эхэлсэн нь хам­гийн аюултай. Үүний нэг тод жишээ нь “Шивээ-Овоо”-гийн орд газар. Тус уурхайн тал­байн 80 орчим хувийг улс төрийн, бизнесийн бүлэглэлийн гарт орсон гэ­дэг мэдээллийг тус нутгаас сонгогдсон УИХ-ын ги­шүүн  олны өмнө дэлгэ­лээ.

Хууль ёсны дагуу үйл ажил­ла­гаа явуулж байгаа уурхайн газрыг чухам хэн гэдэг нөхөр дээрэмддэг байна вэ гэж хэн ч сонирхоно. Эрхэм гишүүн маань “бүлэглэлийн” хэмээн то­дот­госон нь бүр ч анхаарал тат­на. Тиймээс энэ талаар тодруу­ла­хаар албаны хүмүүсээс лав­ла­хад тодорхой хариултыг өгөө­гүй, тэр тусмаа утасны цаа­наас ямар нэгэн хариулт өгөх­гүй хэмээсэн нь зүй ёсны хэ­рэг биз ээ. 
Уг нь “Шивээ-Овоо”-гийн уур­хайг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрэн хайгуул хийж 1988 онд баталгаатай нөөц нь 2.1 тэрбум тонн, харин бололцоот нөөц нь 2.7 тэрбум тонн гэж тогтоосон байдаг.


Шивээ-Овоо нийтдээ 29500 га талбайд ажиллаж, нүүрс ол­бор­лох ёстой ч уурхайд байх ёс­той лицензийн 80 гаруй хувь нь “Шинэ шивээ” гэдэг ком­па­нид 2004 оны есдүгээр сард хууль бусаар шилжсэн аж. Хууль бус үйл ажиллагаа явуулж бай­гаа  “Шинэ шивээ” компа­нийн гүй­цэтгэх за­хирлаар Шивээговь су­мын Засаг дар­га асан н.Од ажил­ладаг юм бай­на. Ингээд улсын төсвөөр хай­гуул хийж нөөцийг тогтоогоод үйл ажиллагаа явуулж байгаа “Шивээ-Овоо” тойрсон газрын 80 ху­вийг авсан нөхөд нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дар­га Я.Содбаатар нар гэдгийг ард олон ч хэлж байна, албаны эх сурвалж ч хэлж байгаа юм. “Шивээ-Овоо”-гийн асуудлыг босгоод байгаа эрхэм гишүүний хувьд “улс төр, биз­несийн бүлэг­лэл” хэмээн хэ­лээд байсан нь МАН бөгөөд на­мын дарга нар нь бай­жээ.  


Тэгээд төрийн өмчид байдаг “Шивээ-Овоо” нь үйл ажиллагаа явуулах нэг ч га газаргүй болж, өөрт нь байгаа 91 га талбайнх нь нөөц дууссан, одоо яах вэ гэдэг асуудал тулгарангуут “Шивээ-Овоо”-г “Шинэ шивээ” рүүгээ ли­цен­зийг нь шилжүүлэх бэлтгэл ажил ч хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Харин одоо “Шивээ-Овоо” нь Эрдэнэс МГЛ компанид байгаа 14 хувиас талбай түрээслэн ажиллаж байгаа гээд бод. “Шивээ-Овоо”-гийн асуудал дэгдэж, төрийн өмчит компанийн үйл ажиллагаа доголдоод ирэхээр энэ асуудал улам хурцдаж байгаа хэрэг. Тэгэхээр нь У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар “Шивээ-Овоо”-гийн ашиглалтын хугацаа дуус­сан, нөөцгүй болсон гэх мэт шалт­гаар баримт үйлдэж, “Шинэ ши­вээ”-рүүгээ шилжүүлэх ажил эхэлж байгаа юм шиг байна лээ гэсэн. Тэд луйвраа энэ мэт аргаар дарах гэж оролдох нь мэдээжийн хэрэг.

Төвийн дулааны цахилгаан станцад багагүй нүүрс нийлүүлдэг “Шивээ-Овоо”-г доголдуулахгүй “Ши­нэ шивээ” рүү шилжүүлсэн ч тэр чинь төрийн өмчийнх биш, У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын хувийнх гэдэгт хамаг учир бий. Нөгөө талаар “Шивээ-Овоо”-г тү­шиглэн хийгдэх нэг томоохон тө­сөл нурж байгаа гэх зэрэг сө­рөг нөлөө зөндөө байгааг ч дуул­гасан юм. Тэр нь Хятадтай хамтран цахилгаан станц барина гэсэн хэлэлцээр аль хэдийнэ хийгдээд эхэлчихсэн юм билээ. Тус төсөлд цахилгаан станц нь жилдээ 20-30 сая тонн нүүрс хэрэглэнэ гэж тусгасан. Мөн 30 жил ашиглах тухай ч гэрээнд дурьдахдаа 30 жилийн хугацаанд 800 гаруй сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоог гаргасан нь бий. Гэтэл Эрдэнэс МГЛ компани буюу төрийн мэдэлд үлдсэн 4199 га талбайд ердөө 500 гаруй сая тонн нүүрсний нөөц үлдсэн гээд сөрөг зүйлүүд нь У.Хүрэлсүх на­рын “хулгай”-гаар дамжин бий болжээ. Уг нь тухайн үед “Ши­вээ-Овоо”-гийн зүгээс энэ хууль бус байдалтай тэмцэн шүүхээр ч явсан гэдэг. Гэтэл яаж ч зар­га хийгээд “Шинэ шивээ” ком­панийн талд шийдвэр нь гарчих­даг байсан тухай ярьж сууна. Мэ­дээж эрх баригч намын нөх­дүүд юу гэж өөрсдийгөө яллах би­лээ дээ.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэлэхдээ “хууль зөрчсөн байна гэдэг нь хоёр, гурван зүйлээр нотлогдож байгаа юм. Тухайлбал, 1997 оны арванхоёрдугаар сард Засгийн газар тогтоол гаргаж, төрийн мэд­­лийн уурхайнууд өөрийн эзэм­­шилд байгаа лицензийг бү­рэн эзэм­шиж болно гэж заасан бай­гаа. Гэтэл тэр тогтоолыг зөр­чин “Шивээ-Овоо”-гийн ордын 80 га­руй хувийг нь “Шинэ шивээ” компани авч, холбогдох эрх мэ­дэл бүхий түшмэдэд олгосон бай­гаа. Эцэстээ үнэн илрэхээс хойш олгосон улсуудад нь хариуцлага тооцож уг ордыг төрийн мэдэлд авах ёстой. Ийм тохиолдол ма­найд анх удаа гарч байгаа юм биш. Тавантолгой, Эрдэнэт дээр гарсан. Одоо Багануур, Төмөр­тэйн ордуудад ч ийм асуудал байж л байна” хэмээсэн.


Мөн “Шинэ шивээ”-гийн хувьд АНУ-ын “Инвидити” компанитай хамт­ран ажиллаж нүүрснээс шин­гэн түлш үйлдвэрлэх нэг тэр­­бум ам.долларын төсөл хэрэг­жүү­лэхээр тохирч, сүүлдээ тус ком­панийг хулхидсан гэдэг мэ­дээллийг ч өгсөн юм. Тэгэхдээ га­даа­дын өөр компаниудад да­хин ашиглалтын лицензээ зар­сан учраас шингэн түлшний тө­сөл ч зогссон гэсэн мэдээлэл бий. Ийнхүү төрийн мэдэлд бай­даг, үйл ажиллагаа явуулдаг ком­па­нийн газрын 80 хувийг хууль бус авчихаад байхад мэдээгүй ца­райлж суудаг аймгийн Засаг дар­гаас эхлээд сум орон нутгийн удирд­лагууд ч үүнд ихээхэн хамаа­тай. Улс төр бизнесийн бү­лэг­лэлүүд ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаа төрийнхөө орд га­зарт халдаж эхэлж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэм­жээнд яригдах асуудал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top