Цалин хөлсийг ирэх 2, 5 дугаар сард нэмэхийн тулд төсөвт тодотгол хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 21

Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахыг Сангийн сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

 

Цалинг дээрх хугацаанд нэмэхийг багш нар шаардан ажил хаяж, үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд хэлэлцэн асуудлыг нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу талууд хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрсэн юм.

 

Энэ дагуу ажил хаясан багш, бусад ажилтанд ажил хаясан хугацаанд нь дундаж цалин хөлснөөс бодож олговор өгөх, Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэлсэн учир ажил хаялтыг зогсоох, хуульд өөрчлөлт оруулж ирэх оны 2 дугаар сарын 01, 5 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэх тухай асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахаар болсон юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top