“Шинэ үе” продакшны жүжигчин Ундармаа урлагийнхан дундаа нэлээд чинээлэгт тооцогддог. Түүнийг хувийн бизнестээ анхаарал тавьж, чөлөөт цагаараа хошин шогт тоглодог гэж ярих нь ч бий. Тэрбээр хотын төвд гурван ч брэндийн дэлгүүр ажиллуулж, чамлахааргүй ашиг олдог аж. Яармагийн гүүрний баруун талд шинээр баригдаж байгаа хороололд “MSC” компанийн ажилчид болох 500 гаруй айл амьдрах бөгөөд нэг давхартаа дэлгүүр, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээний газруудыг оруулахаар зураг төслийг нь хийжээ. Нэг метр квадрат нь 1100 ам доллараар үнэлэгдэх уг байрны захиалга аль хэдийнэ дууссан ч үйлчилгээний газруудаас худалдаж авах сонирхолтой хүн цөөнгүй байсан гэнэ. Гэвч жүжигчин Ундармаа бүхий л дэлгүүр, үйлчилгээний газруудыг бөөнөөр нь авах гэрээ хийсэнд МСS-ийн Оджаргалын үеэл дүү болохоор давуу эрх эдлэж байна гэж гомдоллогсод цөөнгүй байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
чадаж байгаа бол хийх л хэрэгтэй би одоо 16 настай том болоод Ундармаа эгч шиг болохийг хүсдэг...