Монголын эдийн засгийн форумаас таныг хэлэлцүүлэгт урьж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03


 

Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулдаг эдийн засгийн ээлжит чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 5, 6–ны өдрүүдэд Төрийн Ордонд зохион байгуулахаар боллоо.

Жил бүр зохион байгуулагддаг эдийн засгийн чуулган нь төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай билээ. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Бид 2012 оны чуулганыг угтан тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагдах хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://meforum.mn/, https://twitter.com/Huralday, https://facebook.com/Huraldayцахим хаягуудаас авах боломжтой.

2 дох хэлэлцүүлэг 2 дугаар сарын 6 –нд Сэнтрал Тауэр-н 411 тоотод “Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар” сэдвээр

3 дахь хэлэлцүүлэг 2 дугаар сарын 7 –нд Сэнтрал Тауэр-н 411тоотот "Ядуурал - Өсөлт ядуурлыг бууруулж чадах уу?” сэдвээр зохион байгуулагдана. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top